АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний тусгай үүргийн транзит онгоц 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

  Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм.

  Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд  21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Уучлаарай (127.0.0.1)

    2020-07-16

    Бусад хүндэтгэн үзэх шалтгаан гэж яг юу гэсэн үг бэ? Энийгээ тодруулж өгнө үү.