Олимпод оролцох эрхээрээ жудогийнхон тэргүүлж байна
- 2012-04-20
- Спорт
- 0
Лондоны олимп эхлэхэд 99 хоног үлдлээ. Энэ хугацаанд тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж бэлтгэлээ идэвхтэй базааж байна. Тиймээс Лондоны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, баг тамирчидтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж, бэлтгэл ажилтай нь танилцлаа. Тэрбээр Спортын төв ордны жүдогийн дэвжээгээр эхэлж зочлов. Ерөнхийлөгчийг очиход жүдочид дасгал сургуулилтаа хийж байсан бөгөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням олимпийн бэлтгэл байдлын талаар танилцуулсан юм.

Лондоны олимп эхлэхэд 99 хоног үлдлээ. Энэ хугацаанд тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж бэлтгэлээ идэвхтэй базааж байна. Тиймээс Лондоны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, баг тамирчидтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж, бэлтгэл ажилтай нь танилцлаа. Тэрбээр Спортын төв ордны жүдогийн дэвжээгээр эхэлж зочлов. Ерөнхийлөгчийг очиход жүдочид дасгал сургуулилтаа хийж байсан бөгөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням олимпийн бэлтгэл байдлын талаар танилцуулсан юм. Олимпод оролцох тамирчны тоогоор тэргүүлж буй жүдочид давхардсан тоогоор 13 эрх авчээ. Жүдочидтой уулзсаны дараагаар Ерөнхийлөгч хүндийн өргөлт болон боксынхны бэлтгэл хийдэг өрөөгөөр оров. Боксын холбооныхон саяхан бэлтгэл сургуулилтынхаа өрөөг засварласан нь харагдаж байсан юм. Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг холбооныхоо үйл ажиллагаа болон тамирчдын бэлтгэл сургуулилтын талаар танилцуулсан. Ерөнхийлөгч хамгийн сүүлд чөлөөт бөхийн дэвжээгээр орж дасгалжуулагч тамирчдад амжилт хүссэн юм.
Монгол Улсын төрийн тэргүүн Байт сурын холбооны хүндэт ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрбээр уулзалтын үеэр тус холбооны Гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатантай уулзаж, тамирчдын амжилт, бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар ярилцсан. Уулзалтын төгсгөлд бусад спорт холбоодын тамирчин, дасгалжуулагчтай уулзаж тэдний санал хүсэлт, хүндрэлтэй асуудлыг сонссон юм. Ерөнхийлөгч энэ үеэр нэгэн таатай мэдээ дуулгасан нь Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Лондон уруу авч явахаа мэдэгдлээ. Энэ үеэр дасгалжуулагчид Лондоны олимпод тамирчдаа хэрхэн бэлтгэж байгаагаа танилцуулсан юм.
Гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатан /Байт харваа/:
-Байт харваанаас хоёр тамирчин олимпийн эрхээ авсан. ОУХМ Ж.Гантөгс өнгөрсөн онд дэлхийн аваргын тэмцээний хоёрдугаар байрт шалгарч олимпод оролцох эрхтэй болсон бол ОУХМ Б.Урантунгалаг Ираны нийслэл Тегеранд зохиогдсон олимпийн эрхийн тэмцээнээс мөнгөн медаль авч мөн эрхээ биелүүлсэн. Тамирчид хоёр сар гаруй хугацааны турш Таиландад хамтарсан бэлтгэл хийгээд саяхан ирлээ. Мөн Азийн Гран при, Шанхай хотноо зохион байгуулагдсан анхны цомын тэмцээнд амжилттай оролцсон. ОУХМ Б.Урантунгалаг анх удаа Азийн цомоос хүрэл медаль хүртлээ. Мөн 35 орны багаас манай хоёр тамирчин гаргасан амжилтаараа тавдугаар байрт жагссан. Энэ тэмцээнд оролцсоноор ОУХМ Ж.Гантөгс өөрийн эзэмшиж байсан амжилтаа долоон оноогоор ахиулсан. Бид маргааш дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тамирчдын бэлтгэл хангагдсан гэж үзэж байгаа. Манай тамирчдын гол зорилго ирэх зургадугаар сард АНУ-д болох багийн тэмцээнд багийн эрхийн тэмцээн байна. Одоо олимпийн эрхийн төлөө багийн төрөлд оролцоно. Тамирчид маань хоёр жилийн хугацаанд улсын амжилтаа 50 гаруй удаа эвдсэн.
Буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн:
-Үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 27-ны хооронд Польш Улсад бэлтгэлээ хийж байна. Одоо Лондонд олимпийн сорилт тэмцээнд оролцож байгаа. Энэ удаагийн олимпод Я.Баяраа, О.Гүндэгмаа нар оролцохоор эрхээ авсан. Ирэх сард Милан, Мюнхенд дэлхийн цомын тэмцээнтэй. Өмнөх олимпийн наадамд эмэгтэй тамирчид оролцдог байсан бол энэ удаад урт бууны төрөлд эрэгтэй тамирчин өрсөлдөхөөр боллоо. Буудлагын тамирчдын хувьд сумны тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байдаг.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням /Жүдо/:
-Жүдо бөхийн тамирчид давхардсан тоогоор 13 эрх аваад байна. 60 кг-ын жинд гурван эрх авсан. Ирэх сарын 27,28-нд Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд хоёр эрх нэмж авах боломжтой байна. Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог Дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан гэдэг утгаараа үнэлгээ сайн байгаа. Бидний бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Дасгалжуулагч Д.Ганзориг /Бокс/:
- Манай тамирчид өнгөрсөн онд зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнээс хоёр эрх а в с а н . Казахстаны А с т а н а д зохиогдсон тэмцээнээс хоёр эрх нэмж авлаа. Эмэгтэй боксчид ирэх сард БНХАУ-д зохиогдох дэлхийн аваргын тэмцээнд эхний наймд орвол олимпод оролцох эрхтэй болно. Тэмцээнд 51, 60, 75 гэсэн гурван жинд өрсөлдөнө. Ер нь тамирчид чансаагаараа дэлхийд долдугаар байрт жагсаж байна.
Дасгалжуулагч А.Цэдэнсодном /Чөлөөт бөх/:
-Чөлөөт бөхийн 11 жингээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ аваад байна. Одоо бидэнд олимпийн эрх авах хоёр тэмцээн үлдсэн. БНХАУ-ын Таи ваньд энэ сарын 26-30-ны хооронд олимпийн эрхийн төлөөх тэм цээн болно. Энэ тэмцээнд оролцохоор манай тамирчид ирэх долоо хоногт хөдөлнө. Мөн ирэх сард Финландын Хелсинкэд болох тэмцээнд бас оролцохоор бэлтгэж байна.
Дасгалжуулагч Б.Батцэнгэл /Хөнгөн атлетик/:
-2008 оноос олимпийн эрхийн болзлыг биелүүлж марафон гүйлтийн төрлөөр оролцсон. Түүний дараа Лондоны олимпод бэлтгэх, тамирчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БТСГ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлсний дүнд тамирчдын амжилт дээшилж байна. Үүний нэгэн жишээ болж Б.Сэр-Од олимпийн эрхээ биелүүллээ. Өнгөрсөн амралтын өдөр Англид болсон тэмцээнд манай тамирчин Б.Сэр-Од IV байрт орсон. 1964 онд анх хөнгөн атлетикийн төрлөөр олимпод оролцож байсан түүхийг үргэлжлүүлэх гэж байна. Б.Сэр-Одын хувьд хоёр сарын хугацаатай Лондонд бэлтгэлээ хийж байгаа. Удахгүй эх орондоо ирэхээ мэдэгдсэн. Харин манай тамирчин Н.Батмөнх Солонгост бэлтгэлээ хийж байгаа. Солонгост энэ сарын 28-нд зохиогдох олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.
Дасгалжуулагч Б.Дөлгөөн /Усан спорт/:
-Энэ удаагийн олимпод эмэгтэй, эрэгтэй төрөлд хоёр тамирчин урилгаар оролцохоор болсон. 100 метрийн мэлхийн төрөлд улсын рекордыг эзэмшдэг Г.Оюунгэрэл болон Афины олимпод оролцсон туршлагатай тамирчин А.Тамир олимп оролцоно. А.Тамирын хувьд 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдана. Олимпийн эрх авах стандартын цаг гэж бий. Бид энэ цагтаа аль болох ойртох гол зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна. 50 метрийн бассейнтай Улаан-Үдэд бэлтгэл хийхээр төлөвлөсөн. Энэ долоо хоногийн сүүлээр явна. Үргэлжлүүлээд Казахстанд бэлтгэл хийхээр зэхэж байна.
Г.Энэбиш /Хүндийн өргөлт/:
-Лондоны эрх олгох тэмцээнд оролцохоор явахаар зэхэж байна. Уг тэмцээнд бид эрэгтэй, эмэгтэй болон багийн төрөлд орно. Өмнө нь зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд Н.Баярмаа 10 дугаар байрт шалгарч байсан. Түүний хувьд өөрийн эзэмшдэг рекордоо долоон удаа шинэчлэн тогтоогоод байна.
Паралимпийн жүдо бөхийн дасгалжуулагч Ч.Базарпүрэв:
-Паралимпийн жүдо бөхийн тэмцээнд манай дөрвөн тамирчин эрхийн болзол хангасан. Бээжингийн олимпод манай нэг тамирчин амжилттай оролцож шагналт байрт шалгарсан. Харин энэ жил 52 кг-ын жинд эмэгтэй нэг, 60 66 90 кг-д эрэгтэй жүдочид зодоглоно.
Б.Сэлэнгэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)