Хятадын загасчинд 30 жилийн ял оноожээ
- 2012-04-20
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын Шүүхээс Хятадын загас агнуурын завины ахмадыг Өмнөд
Солонгосын далайн эргийн хамгаалагч руу дайрч хутгалан, улмаар амь насыг
нь хөнөөсөн хэрэгт буруутган, 30 жил шоронд хоригдох ял оноолоо.

Тус хэрэг явдал өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон бөгөөд Өмнөд Солонгосын далайн эргийн хамгаалагч Өмнөд Солонгосын эдийн засгийн бүс нутагт хууль бусаар загасчилж байсан Хятадын загас агнуурын завьчдыг саатуулж, улмаар амиа алдахад хүрсэн байна. Улсын яллагчидзавины ахмадад цаазаар авах ял оноогоод байсан юм. Гэвч, өчигдөр Инчеон дахь дүүргийн шүүхээс яллагдагч этгээд Өмнөд Солонгосын ард иргэдийг уй гашууд автуулж, уур бухимдлыг нь барсан аллагат өөрийн гэм буруутай гэдгээ гүнээ ухамсарлаж байгааг харгалзан үзэж, ялыг хэмжээг бууруулсан тухайгаа мэдэгдлээ.Яллагдагчийн талаас нас барсан албан хаагчийн гэр бүлийнхэнд нөхөн олговор болгож, 50,000 ам.долларыг өгсөн байна.Багийн есөн гишүүнд тус бүр жил зургаан сараас таван жилийн хорих ял оноожээ.
Өмнөд Солонгос улс тус хэрэгтэй холбогдуулан хууль бус загас агнууртай тэмцэх хуулийн заалтандаа өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн, Хятадын талыг өөрийн загасчдаа хууль зөрчүүлэхгүй байхад анхаарахыг шаардсан байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)