Борооны ус ихээр тогтдог явган хүний замыг засч шинэчилж байна

Зүүн 4 замаас Бөхийн өргөөгийн уулзвар хүртэлх эвдэрч муудсан, борооны ус ихээр тогтдог явган хүний замыг засч шинэчилж байна.

Явган хүний замыг нөхөн сэргээх ажлыг 2 2 өдрийн ажилбараар тооцож богиноор замаа хуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн явган замын эвдрэл гэмтлийг засч янзлах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байна, өнөөдрийн байдлаар Ард кинотеатр, Улсын их дэлгүүрээс Урт цагаан хүртэлх гудамж, Урт цагааны гудамжны эвдрэл гэмтэл ихтэй зам талбайг шинэчилж дуусгаад байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-07-19

    Ха ха, ямар их мөнгө иддэг юм бэ?! Анхнаасаа стандарт гаргаад зунд нв ус тогтохгүй, өвөлд нь хальтраад уначихлаггүй зам тавьчих АРГА АЛГА УУ?!