Долоон удаагийн тусгай нислэгээр 1470 иргэнээ татан авна
- 2020-07-20
- Нийгэм
- 3

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.
Төлөвлөснөөр өнөөдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (3)
Taliin huu (127.0.0.1)
Shadar said UOkt bayarlalaa
Murun (127.0.0.1)
Шуурхай ажиллаж байгаа УОК, Шадар сайд, ЭМЯ-нд баярлалаа. Улам хичээж ажиллаарай. Гадаадад байгаа иргэдээ бүгдийг нь авчрах цаг хугацааны л асуудал болжээ баяртай байна
Баяраа (127.0.0.1)
Иргэдээ татан авчрах тал дээр онцгойлон анхаарч түргэн шуурхай ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын амжилт хүсье