М.КАДДАФИД цөмийн тогоо худалдахаар төлөвлөж байсан

Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн талаархи дуулиан дахин дэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан түүний нэр хүндийг унагах сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжсэн байна. Учир нь Николя Саркози энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. 
Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн талаархи дуулиан дахин дэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан түүний нэр хүндийг унагах сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжсэн байна. Учир нь Николя Саркози энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Одоогоос сар гаруйн өмнө түүнийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын зардалд Ливийн удирдагч Муаммар Каддафигаас санхүүгийн туслалцаа авсан гэх мэдээллийг түүний өрсөлдөгчид дэлгэсэн билээ. Тухайн үед Францын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Н.Саркози Ливид зэвсэг, техник худалдах гэрээний асуудлаар Триполид очихдоо Муаммар Каддафитай дотно танилцсан гэнэ. Сөрөг хүчнийхний үзэж буйгаар Н.Саркози М.Каддафигаас 50 сая евро авсан бөгөөд уг мөнгийг зэвсгийн гэрээнээс унагасан эсвэл хувиараа гуйж авсан гэнэ. Харин үүнийг Н.Саркози үгүйсгэсээр байгаа юм. Саяхан түүнийг М.Каддафид цөмийн тогоо худалдахаар төлөвлөж байсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар Н.Саркози 2010 оны дундуур М.Каддафид цөмийн тогоо зарахаар тохиролцсон байна. Харин энэ үед Ливид Арабын хувьсгал дэгдэж үймээн дэгдсэн байсан юм. Тиймээс энэ төлөвлөгөөг хойшлуулж, эцэст нь М.Каддафигаас нүүр буруулжээ. Францын цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Арева” компанийн захирал асан Анн Ловержон энэ тухай мэдээлжээ. Тэрбээр Социалист намын гишүүн бөгөөд Н.Саркозийн улстөрийн гол өрсөлдөгчдийн нэг юм. Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 22-нд эхэлж ирэх сарын 6-нд өндөрлөнө.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)