Өмнөд Солонгосыг уучлал гуйхыг шаардлаа
- 2012-04-20
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосыг тус улсаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа. Хэрвээ уучлалт гуйхгүй бол “ариун дайн” зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Сөүлийг бөмбөгдөнө хэмээн заналхийлсэн байна. 10 гаруй сая хүн амтай Сөүл хот Хойд Солонгосын пуужин, их бууны тусгал дотор оршдог юм.

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосыг тус улсаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа. Хэрвээ уучлалт гуйхгүй бол “ариун дайн” зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Сөүлийг бөмбөгдөнө хэмээн заналхийлсэн байна. 10 гаруй сая хүн амтай Сөүл хот Хойд Солонгосын пуужин, их бууны тусгал дотор оршдог юм. Хойд Солонгосын албаныхан Өмнөд Солонгосыг Пхеньяний зардлын тухай алдаатай мэдээлэл цацсаныхаа төлөө уучлалт гуйх ёстой гэж үзжээ. Саяхан Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Унха-3” пуужин хөөргөхөд 850 сая ам.доллар зарцуулсан гэж мэдээлсэн бөгөөд энэ мэдээллийг хиймэл дагуул, тагнуулын эх сурвалжаас авсан байна. Пхеньяний эрх баригчдын хөөргөсөн пуужин бүтэлгүйтэж дээрх мөнгийг “салхинд хийсгэсэн” билээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад их хэмжээний мөнгийг дэмий зүйлд зарцууллаа” хэмээн Пхеньяний эрх баригчдыг шүүмжилсэн. Түүний хэлснээр дээрх мөнгөөр 2.5 сая тонн амуу тариа худалдаж авахад хангалттай хүрэх байсан бөгөөд үүгээр тус улсын хүнсний хомсдлыг зургаан жил арилгах боломжтой байсан гэнэ. Түүнчлэн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосыг дээд удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 350 сая ам.доллар зарцуулсныг нийтэлжээ. Энэ мөнгө тус улсын 24 сая иргэнийг 100 өдөр хооллоход хангалттай хүрэлцэх байсан аж. Хойд Солонгос өмнөд хөршөө улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хэтэрхий оролцож байна гээд “Урвагчдыг гэсгээх ариун дайн эхлүүлэх болно” гэжээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
зочин (202.179.13.159)
Яахаараа энэ Америк болон бусад орон сансарт пуужин хөөргөх байтугай бусдын газар нутгийг булаан дээрэмддэг мөртлөө энхийн зорилготой хиймэл дагуул хөөргөсөний төлөө ингэж бөөн юм болдог байнаа Энэ Америк чинь зальхай луйварчид нь харсаар ил байтал манайхан Эдбэгдорж ерөнхийлөгчөөсөө эхлээд дагаж далдагнаад л байх нь инээдтэй
kim (86.82.113.213)
dain boloosoi