УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын явцтай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажилд орон нутгийн 10гаруй компани 127 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Одоогоор 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор орон нутгийн компаниудын барилгын ажилд 100 гаруй иргэд ажиллаж байгаагийн 60-70 хувь нь орон нутгаас ажиллаж байна. Хотхоны барилгыг 2021 оны намар бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх юм. Одоогоор үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусаж, дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Зүүнбаян өртөө болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • сайншандын иргэд (127.0.0.1)

    2020-07-21

    дэлгэр гишүүн чичирч бна а, швэйцариас чиний нотолгоо ирсээр л, суурьшлын бүсэд барьсан балгасаа нураа, хол аваачиж хая