ОУЭШ-ийн прокурор Ливид хүрэлцэн ирлээ
- 2012-04-20
- Дэлхий
- 0
Нидерландын Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Ливийн өнөөгийн эрх баригчдаас дарангуйлагч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламыг шилжүүлэн өгөхийг хүссэн ч Ливийн тал татгалзсан билээ. Ливийн түр Засгийн газрынхан Сейфийг Ливийн нутаг дэвсгэрт шүүх болно гэж мэдэгдсэн юм.

Нидерландын Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Ливийн өнөөгийн эрх баригчдаас дарангуйлагч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламыг шилжүүлэн өгөхийг хүссэн ч Ливийн тал татгалзсан билээ. Ливийн түр Засгийн газрынхан Сейфийг Ливийн нутаг дэвсгэрт шүүх болно гэж мэдэгдсэн юм. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлаар түр Засгийн газрын эрх баригчидтай хэлэлцэхээр ОУЭШ-ийн ерөнхий прокурор Луис Морено Окампо Ливид хүрэлцэн ирлээ. Хурандаа М.Каддафийн хоёр дахь хүү Сейф өнгөрөгч оны арваннэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд түүнээс хойш шилжүүлэн өгөхийг Гаагийн шүүх шаардсаар байгаа юм. Ливийн нийслэл Триполи хотод ажиллаж буй “Би-Би-Си” агентлагийн сурвалжлагч Жон Доннисоны хэлснээр “Сейф ОУЭШ-ээр шүүлгэх хүсэлтэй байна. Ноён Окампо тус улсын эрх баригчидтай энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)