Ираны сургуульд орос хэл заана
- 2012-04-20
- Дэлхий
- 0
Энэтхэг, Хятад улсууд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлсний дараа Энэтхэгийн албаныхан цэргийн сургуулиудад хятад хэл заахыг үүрэг болгосон билээ. Саяхан Ираны эрх баригчид дунд сургуулиудад орос хэл заах шийдвэр гаргалаа.

Энэтхэг, Хятад улсууд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлсний дараа Энэтхэгийн албаныхан цэргийн сургуулиудад хятад хэл заахыг үүрэг болгосон билээ. Саяхан Ираны эрх баригчид дунд сургуулиудад орос хэл заах шийдвэр гаргалаа. Өмнө нь дунд сургуулиудад орос хэл заадаггүй байжээ. Тус улсын дунд сургуульд перс, англи хэл заадаг бөгөөд перс хэл Ираны албан ёсны хэл. Харин англи хэл тус улсын хоёрдогч хэл буюу нэг дэх гадаад хэл юм. Үүнийг эрх баригчид өөрчилж орос хэлийг нэг дэх гадаад хэл болгож англи хэлийг хоёр дахь гадаад хэл болгохоо мэдэгдэв. Иранд гадаад хэлийг дунд сургуулийн зургадугаар ангиас сургууль төгстөл заадаг байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)