Боливт автобусны ослоор 20 хүн нас барлаа

Боливийн өмнөд хэсэгт уул өөд өгсөж явсан автобус хүч алдаж, ойролцоох жалга руу унаж онхолдон, дотор нь сууж явсан20 зорчигч амиа алдсан хэрэг гарлаа
Боливийн өмнөд хэсэгт уул өөд өгсөж явсан автобус хүч алдаж, ойролцоох жалга руу унаж онхолдон, дотор нь сууж явсан20 зорчигч амиа алдсан хэрэг гарлаа. Осол болсон тус газар нийслэл Ла Пазаас баруун хойш 60 км-т оршдог байна. Тухайн үед автобусанд 50 гаруй зорчигч сууж явсан бөгөөд амьд үлдсэн 31 хүнд яаралтай түргэн тусламжийг үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.
Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа хэдий ч, нэгэн зорчигчийн цагдаа нарт мэдүүлснээр машины тоормос ажиллагаагүй болж, улмаар тээврийн хэрэгслийг хянах боломжгүй болж осолдсон гэлээ.
Автобус Боливийн өмнөд хэсэгт орших Андын Нурууг чиглэн явж байсан байна. Өнгөрсөн зургадугаар сард мөн нэгэн автобус жижиг оврын суудлын тэрэгтэй мөргөлдөн, жалга руу унаж, 20 гаруй хүн амиа алдаж байсан гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)