Аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээн авлаа

НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-иас хүлээлгэн өглөө.

   Аврах ажиллагааны  багаж, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай 2 хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм.

Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)