АНУ НҮБ-ыг Сирийн эсрэг шинэ арга хэмжээ авахыг хүсэв

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Барууны улс орнуудад хэрэгжиж байгаа хориг арга хэмжээгээ улам бүр чангатгаж, зэвсэглэн дайтах явдлыг зогсоохын тулд Сирийн эсрэг дахин дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа.
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Барууны улс орнуудад хэрэгжиж байгаа хориг арга хэмжээгээ улам бүр чангатгаж, зэвсэглэн дайтах явдлыг зогсоохын тулд Сирийн эсрэг дахин дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа.Тэрээр Арабын болон Барууны улс орнуудын Гадаад Хэргийн Сайд нарын хийсэн уулзалтаар Сирийн асуудлыг хэлэлцэх үеэрийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Клинтон Зөвлөлийн зүгээс цаашид галаа бүрэн зогсоохыг удирдлага болгосон шийдвэрийг нэн даруй гаргах хэрэгтэй байгааг цохон тэмдэглээд, тус шийдвэрт зэвсэглэн дайтахаа зогсоохоос гадна эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудлыг багтаах ёстойг чухалчлав.
АНУ-ын зүгээс энэ сардаа багтаан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн суудалд өөрчлөлт оруулахаар зэхээд байгаа юм. Сирийн Засгийн Газрыг хүчирхийллээ зогсооход түлхэц үзүүлэх гол зүйл нь эдийн засгийн хориг арга хэмжээ байх болно гэдгийг мөн онцолж байна.Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон Оросын хувьд тус улсын эсрэг хоёр ч хориг арга хэмжээг аваад байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)