Байгалийн гэрлийг халхалсан улиас, хайлаас моддыг хэлбэржүүлэх ажлаар эхэлж байна

Энэ намрын ногоон байгууламжийн ажил цэцэрлэг, сургууль, орон сууцны байгалийн гэрлийг халхалсан улиас, хайлаас моддыг хэлбэржүүлэх ажлаар эхэлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2019 оныг ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн навчит модны хэлбэржүүлэлтэнд онцгой анхаарч ажилласан.

Энэ намар төвийн 6 дүүргийн хязгаарлагдмал хэрэгцээний буюу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны орчинд айлын цонх хааж ургасан, хөвөн ихээр ялгаруулж буй 446 байршлын 13500ш навчит модыг хэлбэржүүлэхээр цэцэрлэгжүүлэлтийн 5 байгууллага /Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК, Охь мандал ХХК, Грийт пинус ХХК/-ын 70 гаруй мэргэжлийн цэцэрлэгчин ажиллаж байна. Хэлбэржүүлэлтийн ажлыг өнөөдрөөс 10 сарын 15-ныг дуустал тогтмол хийнэ.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)