“Дэлхийн цом”-д Байт харваачид өрсөлдөнө
- 2012-04-20
- Спорт
- 0
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын байтын шигшээ багийн тамирчид
улсын дээд амжилтыг 50 гаруй удаа шинэчилсэн гэх бахдам мэдээллийг
өглөө.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын байтын шигшээ багийн тамирчид улсын дээд амжилтыг 50 гаруй удаа шинэчилсэн гэх бахдам мэдээллийг өглөө. Тэд ирэх бямба гаригт “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд цэц сорихоор хилийн дээс алхах гэж буй ажээ. Тус тэмцээн тавдугаар сарын 1-6-нд Туркийн Анталия хотноо болох юм.Дашрамд дуулгахад, Лондонгийн олимпийн наадмын байт харвааны хувийн харваанд хоёр эрх аваад буй Монголын байтынхны дараагийн зорилго ирэх зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээн гэнэ. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ. Он гарсаар хилийн дээс алхсан байтын шигшээ багийн тамирчид Тайландад хоёр сар гаруй хугацаанд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд өнгөрөгч даваа гаригт эх орондоо иржээ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)