Спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайн зүлэг, гүйлтийн замын ажлын явцыг шалгалаа

ХХЕГ-ын баруун талын спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайн зүлгийг кварцын элс, зориулалтын резинээр хучих, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага хийснийг шалгалаа.

Гүйлтийн стандарт бүхий тартан замын материал, тоног төхөөрөмж 08 сарын 10-15 хооронд талбай дээр бууж угсралтын ажлыг шуурхай эхлүүлнэ гэдгээ талбайн инженер тайлагналаа.

Цахим орчинд тархаад байсан мэдээллийн хувьд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн зүлэг нь олон давхрага бүхий материалуудаас бүрддэг бөгөөд зүлэгийг зөөллөж босгохын тулд 2-2,5см нарийн ширхэгтэй кварцын элсээр бүрэн хучиж, үрлэн резин 1.5см бүрж зүлгийг босгодог.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)