Монголын хоёр буудагчийг олимпид оролцуулах хүсэлт тавьжээ
- 2012-04-20
- Спорт
- 0
Энэ өнгөрч буй долоо хоногийн эхээр Олон улсын буудлагын спортын холбооны Ассамблей Английн Лондон хотноо болж өнгөрсөн. Энэхүү Ассамблейд УИХ-ын гишүүн Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир оролцоод иржээ. 

Энэ өнгөрч буй долоо хоногийн эхээр Олон улсын буудлагын спортын холбооны Ассамблей Английн Лондон хотноо болж өнгөрсөн. Энэхүү Ассамблейд УИХ-ын гишүүн Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир оролцоод иржээ. Энэ үеэр тэрээр Олон улсын буудлагын спортын холбоонд урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд олимпийн хоёр эрхийг манай тамирчдад олгох асуудлыг тавьсан байна. Ингэвэл өмнө нь Катарт болсон тэмцээнээс олимпийн эрхээ авсан Н.Баяраагийн хамт Энхсайхан, Мөнх-Эрдэнэ нарын тамирчид Лондонг зорих юм. Мөнх-Эрдэнийн хувьд Катарт болсон тэмцээнд хувиараа буудсан тул авсан өндөр оноо нь олимпийн эрх олгох оноонд тооцогдоогүй гэнэ. Харин Энхсайханы хувьд АНУ-д болсон цагдаагийн олимпод тун амжилттай оролцсон билээ. Хэрвээ тус холбооныхон манай хүсэлтийг хүлээн авбал буучид маань ганцаарчилсан төрлөөс гадна багийн буудлагын тэмцээнд цэцээ сорих боломжтой болно.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)