Усан спортынхон Улаан-Үдийг зорино

Лондонгийн олимп эхлэхэд 100 хоног үлдлээ. Манай улсын баг, тамирчид одоогоор Лондонгийн олимпийн 27 эрх аваад байгаа юм. Манай биеийн тамир, спортын байгууллагын тавьсан зорилт бол 30 эрх авах аж. 
Лондонгийн олимп эхлэхэд 100 хоног үлдлээ. Манай улсын баг, тамирчид одоогоор Лондонгийн олимпийн 27 эрх аваад байгаа юм. Манай биеийн тамир, спортын байгууллагын тавьсан зорилт бол 30 эрх авах аж. Тиймээс үлдэж буй тэмцээнүүдээ тооцвол энэ зорилт биелэх төлөв харагдаж байгааг багш, дасгалжуулагчид нь хэлж байна. Усан спортын төрлөөр эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин олимпод урилгаар буюу цагаан хуудсаар оролцохоор болжээ. Тэд Улаан-Үд хотноо 50 метрийн бассейнд анх удаа бэлтгэл хийхээр удахгүй аян замдаа гарах бололтой.  

Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)