Зөвшөөрөлгүй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ

Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 72 дугаар сургуулийн хуучин эцэс дэх автобусны буудлын ард, айлын эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, эсхүл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдлоо.

Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)