“Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Гачууртад зохион байгуулж байна

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачуурт тосгонд зохион байгуулж байна.

 Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 50 орчим алба хаагч хамрагдаж байна.

Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)