Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа гардав
- 2020-08-17
- Улс төр
- 2

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин 2008” олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.

Энэхүү ёслолд МҮОХ-ны шинэ дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ, 2008 оны Бээжингийн олимпын алтан медальт Э.Бадар-Ууган нар оролцсон юм.


Сэтгэгдэл (2)
ИРГЭН (127.0.0.1)
"Даахгүй нохой булуу хураав" гэгч болжээ. Хайран Олимпын аваргын нэрийг улс төр, элдэв сэтэрээр сэвтүүлж яахнав дээ.
мангар (127.0.0.1)
мангар