Амстердамд галт тэрэг осолдлоо
- 2012-04-22
- Дэлхий
- 0
рландын Амстердам хотод явж байсан зорчигч тээврийн хоёр галт тэрэг осолдсон хэрэг өчигдөр орой гарлаа. Ослын улмаас 120 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд тэдний 50 нь хүнд хэлбэрийн бэртэл авчээ.Азаар хүний амь эрсдээгүй байна.

Нидерландын Амстердам хотод явж байсан зорчигч тээврийн хоёр галт тэрэг осолдсон хэрэг өчигдөр орой гарлаа. Ослын улмаас 120 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд тэдний 50 нь хүнд хэлбэрийн бэртэл авчээ.Азаар хүний амь эрсдээгүй байна.
Осол өчигдөр орой орон нутгийн цагаар 6 цаг 30 минутын үед болсон аж. Галт тэрэгнүүд хүчтэй мөргөлдсөн хэдий ч замаасаа гараагүй бөгөөд зүтгүүрийн хэсэг нь эвдэрч сүйджээ. Аврах багийнхан осол болсон даруйд ирж бэртэж гэмтсэн зорчигчдыг галт тэрэгнээс яаравчлан гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Осол болсон газрын оршин суугч гэнэт хүчтэй чимээ гарч, галт тэрэгнүүдээ хоорондоо мөргөлдөж, хүмүүс ихэд айж цочирдуулж орхисон хэмээн ярьжээ. Цагдаа нар зорчигч тээврийн галт тэрэгний компаний ажиллагсад болон жолооч нарыг байцаан мэдүүлэг авч, хэргийг шалгах ажиллагаа ид өрнөж байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)