Мексикийн галт уул оргилж эхэллээ
- 2012-04-22
- Дэлхий
- 0
Мексикийн удирдлагууд Мехико хотын ойролцоо орших галт уул оргилж эхэлж, айдас түгшүүр дагуулаад байгаа тухай мэдэгдлээ. Улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдэж байгаагаар, Мехико хотоос 60 км зайд оршдог Попокатепетл гэх тус галт уул баасан гарагийн өглөөнөөс эхлэн хүчтэй оргилж, шингэн лав нь гадагш урсан, тогооноос нь үнс нурам уугиж эхэлсэн байна. 

Өмнө нь 2000 онд галт уул идэвхижиж, 40000 хүнийг ойролцоох нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлж байжээ. Мексикийн засгийн газар галт уулын энэхүү оргилолтоос болж, энэ удаад 50000 гаруй хүний амь насанд аюул заналхийлж болзошгүй байна хэмээсэн байна.
Ерөнхийлөгч Фелипе Калдерон сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ өгөх радио төхөөрөмжийг суурилуулж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх аюулгүй газрын чиглэлийг өгөхөөр ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.
Гамшгаас урьдчилан сэргийлэх төвөөс галт уулыг нарийн ажиглаж байна. Хэрэв уулнаас их хэмжээний үнс нурам үргэлжлэн гарч эхлэх аваас, нийслэлийн ойролцоо нислэг үйлдэх боломжгүй болох аж.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)