Химийн үйлдвэр дэлбэрч, хүний амь эрсджээ

Японы баруун хэсэгт орших химийн үйлдвэр дээр өнгөрөгч шөнө болсон дэлбэрэлтүүдийн улмаас нэг ажилтан амиа алдаж, бусад оршин суугчид нийлсэн 17 хүн хүндээр бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.
 Японы баруун хэсэгт орших химийн үйлдвэр дээр өнгөрөгч шөнө болсон дэлбэрэлтүүдийн улмаас нэг ажилтан амиа алдаж, бусад оршин суугчид нийлсэн 17 хүн хүндээр бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.
Ямагучи, Хирошима мужийн дунд орших химийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг Ивакүни Отакэ байгууламж дээр шөнийн хоёр цагийн орчимд эхний дэлбэрэлт болсон аж. Үйлдвэрийн 22 настай ажилтан амиа алдаж, бусад 11 ажилтан хүнд бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох 270 байгууламжийн цонх хагарчээ. Зургаан хүн хагарсан шилэнд өртөн, толгой  гартаа хүнд бэртэл авсан байна. 
Хоёр дахь дэлбэрэлт өглөөний 8 цагийн алдад болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас дахин хүн бэртээгүй гэнэ. Гал сөнөөгчид үйлдвэр дээр болсон ослыг аюулгүйжүүлэхээр хэргийн газар үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. 
О.Удвал 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.18.138)

    2012-04-22

    Aimshigtai jm aa