Монгол улс спорт буудлагын цогцолбортой болох суурийг Э.Мөнх-Очир гишүүн тавьжээ

УИХ-ын гишүүн, Азийн спорт буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Лондон хотод 4 дүгээр сарын 17-нд болсон Олон улсын спорт буудлагын холбооны ээлжит Ерөнхий ассамблейд оролцоод иржээ. 
УИХ-ын гишүүн, Азийн спорт буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Лондон хотод 4 дүгээр сарын 17-нд болсон Олон улсын спорт буудлагын холбооны ээлжит Ерөнхий ассамблейд оролцоод иржээ.
       Хоёр жил тутам болдог Ерөнхий ассамблейн хуралдаанд нийт 85 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон байна. Ерөнхий ассамблейгаар тус холбооны сүүлийн хоёр жилд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан болоод ирэх 2 жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа авч хэлэлцжээ. Мөн Спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах сонгууль болж, БНСУ-ын Чанвон хот Спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх, Италийн Лонато хот Таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг тус тус авчээ. 
       Ерөнхий Ассеамблейн хуралдааны үеэр Монгол УИХ-ын гишүүн, Азийн спорт буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Олон улсын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Олегарио Вазкуез Рана,  Азийн спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Шейх Салман ал Савах нартай тус тус уулзсан байна. Э.Мөнх-Очир гишүүн уг уулзалтуудаараа олон улсын стандартад хүрсэн спорт буудлагын цогцолборыг Кувейтийн санхүүжилтээр Монголд барих асуудал болон Лондонгийн Олимпод оролцох манай тамирчдын бэлтгэл, нэмж эрх авах явцын талаар мэдээлж, саналаа солилцлоо. Хэрвээ Кувейтын тал түүний саналыг хүлээж авбал Монгол улс спорт буудлагын цогцолбортой болох нь.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)