“ГИННЕС”-Т бүртгэгдсэн цамхаг долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй

Токиогийн эртний хороололд дэлхийн хамгийн өндөр цамхаг сүндэрлэлээ. 333 метрийн өндөртэй аналог антенн бүхий Токио цамхаг нь дижитал системтэй 634 метр өндөр шинэ цамхагт ийн байр сууриа алдаж байна. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэн “Гиннесийн ном”-д бүртгэгдсэн уг байгууламжийг барихад дөрвөн жил зарцуулжээ. 
Токиогийн эртний хороололд дэлхийн хамгийн өндөр цамхаг сүндэрлэлээ. 333 метрийн өндөртэй аналог антенн бүхий Токио цамхаг нь дижитал системтэй 634 метр өндөр шинэ цамхагт ийн байр сууриа алдаж байна. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэн “Гиннесийн ном”-д бүртгэгдсэн уг байгууламжийг барихад дөрвөн жил зарцуулжээ. Дотроо зоогийн газар, усан сан бүхий тохилог орчныг бүрдүүлсэн цамхаг ирэх сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийх аж. Токио, Канагава, Чиба, Сайтамагийн 36 сая хүн амыг гэрэлтүүлгээр хангах зорилгоор энэхүү цамхгийг босгосон гэнэ. Газар хөдлөлт, хар салхинд үе үе өртдөг япончууд цамхгийн аюулгүй байдлыг ч мөн бодолцсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн технологийг ашигласны үр дүнд гэрэлт цамхаг хар салхи болон долоон баллын газар хөдлөлтийг бүрэн тэсвэрлэх боломжтой аж. Нэг дор 900 хүн хүлээж авах хүчин чадалтай цамхгийг үзэхээр очсон жуулчид 451 метрийн өндөрт гарах боломжтой бөгөөд хана, шал нь бүхэлдээ шил толь гэнэ. Шилэн дээр алхахад агаарт явж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм байна. Цамхгийн гадна талыг “Panasonic”- ийн LED гэрлээр гэрэлтүүлэхэд бага хэмжээний эрчим хүч шаардлагатай бөгөөд энэ нь шөнийн Токиогийн нэгэн чимэг болох юм.
Б.Пүрэв-Эрдэнэ
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)