Олимпийг угтсан шүлгэн бороо

Лондоны олимпийг угтаж уг наадамд оролцох эрх авсан бүх орны яруу найрагчид оролцсон том хэмжээний “Poetry Parnassus” наадмыг зохион байгуулахаар болжээ.
Лондоны олимпийг угтаж уг наадамд оролцох эрх авсан бүх орны яруу найрагчид оролцсон том хэмжээний “Poetry Parnassus” наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадамд одоогоор 138 орны яруу найрагч оролцохоор бүртгүүлжээ. Дээрх 138 орны яруу найрагчдын жагсаалтад Монголоос хүн бүртгүүлээгүй байгаа аж. Тэгэхээр манай улсын яруу найрагчдыг ч наадмыг зохион байгуулагчид хүлээж байгаа бололтой. Наадам ирэх зургадугаар сарын 26- наас долдугаар сарын 1-нд Лондон хотноо олимпийн наадмын нэгэн хэсэг болж явагдана. Тус наадам яруу найргийн бороогоор эхлэх гэнэ. Нисдэг тэрэгнээс номын хавчуургын хэлбэртэй цаасан дээр орон орны хэл дээр бичигдсэн 100 мянган шүлгээр хагас цаг “бороо оруулна” хэмээн зохион байгуулагчид ярьжээ. Наадмын тухай мэдээллийг зохион байгуулагч “Southbank Centre”-ийн www. southbankcentre.co.uk хаягаар авч болно.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)