“Шарилжгүй Улаанбаатар-5 аян”

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шарилжгүй Улаанбаатар аяныг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил “Шарилжгүй Улаанбаатар-5” аяныг зохион байгуулж байна.

Аяныг 2 үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд 1-р үе шатыг 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30-ны өдрүүдийн хооронд зохион байгуулж, нийтийн эзэмшлийн томоохон гудамж талбай, Клиникийн болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдийн орчны 3,720,994 мкв гудамж, зам, талбайд ургасан  649 тонн шарилж зэрлэг ургамалыг хадаж цэвэрлэсэн.

2-р үе шатыг 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд 08 сарын 20-ны өдрийн байдлаар иргэд ихээр зорчдог амралт зугаалгын газрууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их монголын гудамж, Дугуйн зам, Зайсан толгой орчим, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дагуу, Амгалан, Ботаникын зам дагуух хэсэг, Маршалын гүүр, Их тэнгэр, Бага тэнгэрийн ам, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон, орон сууц, гэр хорооллын зам дагуух хэсгүүд, сургууль, цэцэрлэгийн орчны шарилж, зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэн ажиллаж байна.

УБЗАА-наас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гаднах орчны 50 м хүртэлх талбайн хог хаягдал, шарилж зэрлэг ургамлыг тогтмол цэвэрлэж байх  үүргээ биелүүлж аянд нэгдэхийг уриалж байна.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ахмад (127.0.0.1)

    2020-08-21

    Шарилж үрээ нэгэнт цацсан хойно түүгээд ажлын гарц. Ирэх жил эртхэг 7 ёард зулгаах нь дээр