Вьетнамд үхлийн аюултай үл мэдэгдэх өвчин дэлгэрчээ

Вьетнамчуудын дунд үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх өвчин дэлгэрсэн гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Эрүүл мэндийн албаныхны баталснаар уг арьсны өвчнөөр одоогийн байдлаар 19 хүн нас бараад байгаа аж. Вьетнамын Засгийн газар энэ өвчинтэй холбогдуулан олон улсаас тусламж хүслээ. 
Вьетнамчуудын дунд үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх өвчин дэлгэрсэн гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Эрүүл мэндийн албаныхны баталснаар уг арьсны өвчнөөр одоогийн байдлаар 19 хүн нас бараад байгаа аж. Вьетнамын Засгийн газар энэ өвчинтэй холбогдуулан олон улсаас тусламж хүслээ. Гаднын эмч нарын дэмжлэгтэйгээр уг өвчний тархалтыг зогсоох бэлтгэл ажлыг хангаад байгаа гэнэ. Тус улсын төвийн Куангнгай мужид 170 гаруй хүнээс эл өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчин хүний гар, хөл дээр тууралт, бижрүү үүсгэдэг бөгөөд цаашлаад элэг болон бусад эрхтэнд нөлөөлдөг байна. Эрүүл мэндийн яамнаас явуулж буй өвчний оношийг тогтоох судалгаа, шинжилгээ амжилтад хүрэхгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн яамны дэд сайд Тан Лонг “Энэ өвчин хэрхэн үүсч, хүнд халдаж байгааг бид тогтоохоор ажиллаж байна. Арьсны гадна талд илэрдэг энэ өвчин яагаад дотор эрхтнүүдэд нөлөөлж үхэлд хүргэж байгаа нь тодорхойгүй байна” гэж ярьжээ. Түүний хэлснээр эл нууцлаг өвчин өнгөрөгч оны дөрөвдүгээр сард анх тэмдэглэгдэж, түүнээс хойш арванхоёрдугаар сар хүртэл мэдэгдэж байгаад алга болжээ. Харин өнгөрөгч гуравдугаар сард дахин дэлгэрсэн байна. Өвчний голомтыг төвийн Куангнгай мужийн Рагав хэмээх уулархаг нутагт оршдог тосгоноос гаралтай гэж үзэж байна. Өвчтэй хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авсан ч ойролцоохь хот, тосгон мужийн эмнэлэгт ийм өвчтэй нь тогтоогдсон олон арван хүн хэвтжээ. Вьетнамын Засгийн газар ДЭМБ болон АНУын өвчин судлалын хэд хэдэн төвд хүсэлт илгээгээд байна.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)