Латин Америкт онгоцны гурван осол болжээ

Латин Америкт онгоцны гурван осол болжээ Өнгөрөгч бямба гаригт Латин Америкийн орон Боливид хоёр, Гватемалд нэг онгоцны осол гарчээ. Эдгээр ослын улмаас нийтдээ 11 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр онгоцууд бүгд хувийнх байжээ. Боливийн зүүн зүгийн Санта Круз хотын “Виру Вири” олон улсын нисэх буудлаас хөөрсөн хоёр хөдөлгүүрт “Куртисс С-46” онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолджээ. 
Латин Америкт онгоцны гурван осол болжээ Өнгөрөгч бямба гаригт Латин Америкийн орон Боливид хоёр, Гватемалд нэг онгоцны осол гарчээ. Эдгээр ослын улмаас нийтдээ 11 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр онгоцууд бүгд хувийнх байжээ. Боливийн зүүн зүгийн Санта Круз хотын “Виру Вири” олон улсын нисэх буудлаас хөөрсөн хоёр хөдөлгүүрт “Куртисс С-46” онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолджээ. Уг онгоцонд дөрвөн хүн сууж явсны нэг нь Боливийн сенатч Жеральд Ортиз байжээ. Тус улсын Иргэний агаарын тээврийн газрын дарга Луис Коимбрагийн мэдээлснээр онгоцыг сенатчийн эцэг жолоодож, сенатч хоёрдугаар нисгэгчээр явсан гэнэ. Харин онгоцонд сууж явсан хоёр зорчигчийн нэг нь сенатчийн хүү байжээ. Азаар сенатчийн хүү ослоос ганцаараа амьд гарч эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоц хөөрсний дараа хөдөлгүүрт асуудал гарч тэд ослын буулт хийсэн ч хүчтэй газардсан онгоц хоёр хуваагдан улмаар шатжээ. 46 настай сенатч Ортиз Боливийн сенат / парламент/ дахь олон улсын үйл хэрэг хариуцсан хорооны даргаар ажилладаг байжээ. Энэ ослоос хэдхэн цагийн өмнө тус улсын өмнө зүгийн Монтеагудо хотоос 10 километрийн зайд дан хөдөлгүүртэй “Сессна 206” онгоц радарын дэлгэцнээс алга болсон гэнэ. Онгоцыг удалгүй олсон ч таван зорчигч тавуулаа нас барсан байжээ. Уг хоёр онгоцны ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн бямба гаригт Гватемалийн нийслэл Гватемал хотын захад дан хөдөлгүүртэй онгоц амьтны хүрээлэн дээр унажээ. Онгоцонд сууж явсан хоёр нисгэгч, нэг зорчигч бүгд амиа алджээ. Ла Аурора нисэх буудлаас хөөрсөн уг онгоцонд техникийн асуудал гарсныг нисгэгчид дуулгаад ослын буулт хийх үеэр шатсан байна. Ослын улмаас амьтны хүрээлэнгийн нэг ажилтан түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Үдээс хойш болсон эл ослын үеэр амьтны хүрээлэнд 100 орчим хүн цугласан байсан аж.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)