“Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо

8 сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст “Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож хэлсэн үгэндээ Хүн бүр мөрөөдөлтэй.
8 сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст “Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож хэлсэн үгэндээ Хүн бүр мөрөөдөлтэй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэхийг тулд эрүүл чийрэг бие бялдартай байх нь чухал. Тиймээс  бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, хүүхэд залуучуудынхаа эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх  өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх үүднээс энэхүү санаачилгыг гаргасан юм гэдгээ тэрээр хэлжээ.Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор Завхан аймгаас ирсэн баг тамирчид шилдгээр шалгарсан нь орон нутагт энэхүү спортоор амжилт гаргах үндэс суурь байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь энэ үеэр онцоллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр баг тамирчид “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх санаачилгыг гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байлаа. Тэмцээний бага насны ангилалд Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрэгтэй, Завхан аймгийн эмэгтэй баг, Дунд насны ангилалд Нийслэлийн 48-р дунд сургуулийн эрэгтэй баг, Спорт сургуулийн эмэгтэй баг тамирчид, Ахлах насанд Орхон аймгийн эрэгтэй, Дорноговь аймгийн эмэгтэй баг 1-р байранд шалгарч алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Үүнээс гадна тэмцээний шилдгийг шилдэг нэг тоглогч АНУ-ын  NBA-ын playoff-ын тоглолтыг үзэх эрхийн бичгээр шагнууллаа

Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.180.216.211)

    2012-04-23

    huuhduudiin nasiig shudrag bailgah heregtei zawhanii baga ohiduud gehed hamaagui tom huuhduud bainlee bas bus zohuon baiguulalt anhaarmaar bna jishee ni zawhanii ohidtoi togolhod suuliin 1ued 1 ue 5minut togloh iostoig 4 minut moglood 1onoogoor hojson margaash ni kameraar uzhed ilersen shuu iimerhuu baidlaar huuhduudiig hohiroog baisan uuniig daraa daraad ni anhaarmaar bn