Тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн өнөөдөр 14:58  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. 

 Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.

 Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)