Олланд эхний шатанд ялалт байгууллаа
- 2012-04-23
- Дэлхий
- 0
Францын сөрөг хүчин Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд улсын
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн их саналыг авч
тэргүүлжээ.

Францын Дотоод Хэргийн Яамнаас саналын хуудсуудын дийлэнхийг тоолж дууссан хэмээгээд, одоогоор Олланд 28,6 хувийн санал, харин Николя Саркози 27,1 хувийн санал авч, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болоод байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Үндэсний Фронт намын нэр дэвшигч Марине Ли Пэн 18 хувийн саналыг авч тэднийг удаалсан байна. Ирэх санал хураалтад Ноён Олланд сонгогдох магадлал өндөртэй байгаа хэдий ч, Саркози ч мөн хүчтэй өрсөлдөгч хэвээр байх төлөвтэй байна. Учир нь Марине Ли Пэний дэмжигчид сонгуулийн эцсийн үр дүнд өөрчлөлт оруулахад түлхэц өгөх нь дамжиггүй бөгөөд тэд улс төрийн байр суурийн хувьд Олландаас илүү Саркозийг дэмждэг аж.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)