Pентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсныг илрүүлжээ

Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг ашиглаж, хадгалж буй аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Сувдан тээрэм”, “Oral care”, “Цагаан титэм”, “Окупластик”, “dentemoji”, “Тод цагаан”, “Немо дент” зэрэг 7 шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Хяналтаар 1 шүдний эмнэлэг рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсныг илрүүлж, зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

Цаашид рентген оношилгоо хийхээр төлөвлөж буй эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлтэй ашиглах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараалаа.

 НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)