Иран АНУ-ын эсрэг Ирактай хамтарна
- 2012-04-23
- Дэлхий
- 0
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Иран улс Ирактай харилцаагаа бэхжүүлж, улмаар хамтын хүчээр АНУ-ын эсрэг сөрөн зогсоно гэв.

Энэ нь Иракын Ерөнхий Сайдын есөн жилийн турш суурьшсан АНУ-ын цэргийн хүчнийхнийг улсаасаа гаргаснаас хойшхийж буйанхны айлчлал болж байгаа аж.Уулзалтын үеэр, Ахмадинежад Иран, Ирак улс хүчээ нэгтгэх аваас дахин АНУ, Израйлийн цэрэг дайчид, иргэдийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх боломжтойг онцлон тэмдэглэв. Ерөнхий Сайд Малики хоёр орны хөгжил цэцэглэлтийнхээ төлөө цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдсэн хэмээн Ираны Засгийн Газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.Хоёр орны удирдагчид Иракын нийслэл Багдад хотод ирэх сард хийхээр төлөвлөөд байгаа цөмийн дэлгэрүүлэлтийн ажилтай холбогдуулан барууны орнуудтай тогтоох харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулахаар зэхэж байгаа зэрэгасуудлаар тусгайлан ярилцжээ.
Ажиглагчид Ираны удирдагчид Шиа лалын шашинтай, Ираны ард түмэнд элэгтэй Ерөнхий Сайд Маликигаар дамжуулан, АНУ-ын цэргүүдийн гарсаны дараа Иракт өөрсдийн нөлөөллөө идэвхижүүлэхээр зорьж байна хэмээн дүгнэж байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)