Хятад, Орос хамтарсан сургуулилтаа эхлүүллээ
- 2012-04-23
- Дэлхий
- 0
Хятад, Оросын усан цэргийнхэн Шар далайд ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилтаа эхлүүллээ. Хоёр орны өндөр дээд албан хүмүүс Жиндао хотод болсон тус сургуулилтын албан ёсны нээлтэд оролцсон байна. 

Сургуулилтын хүрээнд газрын зураг ашиглан хайгуул хийх, шумбагч завь живж осолдохоос сэргийлэх, аврах ажилагааг зохион байгуулах зэрэг олон ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Хятад хоёр шумбагч онгоц нийлсэн 18 онгоцоо сургуулилтад ашиглахаар бэлтгэсэн бол Орос тийрэлтэт хөлөг онгоц, бусад шумбагч онгоц нийлсэн 7 онгоцоо илгээжээ. Тус сургуулилт 2005 оноос хойш хийгдээгүй хамгийн томоохон сургуулилт болох төлөвтэй байна.
Ажиглагчид АНУ Ази Номхон далайн холбоотон улсууд болох Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улстай хамтарсан сургуулилт хийх болсонтой холбогдуулан, хоёр томоохон гүрэн хамтран, усан цэргийн хүчнийхээ чадварыг дээшлүүлэхээр зэхэж байгаа хэмээн үзэж байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
бөгтөө (202.131.225.226)
Орос Хужаа хоёр уу хошин шог