Европын Холбоо Мьянмарын хоригийг түр цуцаллаа

Европын Холбоо Мьянмарын зэвсгийн худалдаанд тавьсан хоригоос бусад хориг арга хэмжээнүүдээ түр цуцлахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Уг асуудлыг даваа гарагт Люсксингбург хотноо чуулсан Европын Холбооны Гадаад Хэргийн Сайдуудын уулзалтаар хэлэлцэн шийдсэн  байна.

Европын Холбооноос хориг арга хэмжээг 15-аас дээш жилийн хугацаатай авдаг хэдий ч, энэ сарын эхээр болсон сонгуулийн үр дүн, ардчилсан хувьсгал, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг өрнүүлж байгааг сайшааж, ийнхүү түр цуцалж байгаа аж. Сонгуульд намаа тэргүүлэн оролцож, парламентад нэр бүхий суудлын эзэн болоод байгаа ардчилсан ёсны төлөө тэмцэгч Аун Сан Сүү Чи энэхүү шийдвэрийг гаргахад ихээхэн нөлөөлсөн бөгөөд Британий Ерөнхий Сайдын өнгөрөгч долоо хоногт хийсэн айлчлал ч мөн чухал түлхэц болсон байна.
Европын Холбооны бодлого хариуцсан дарга Катерине Аштон ирэх бямба гарагт Мьянмарт айлчлахаар товлоод байгаа бөгөөд тэрээр Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Читэй уулзаж, ардчиллын төлөөх үйл хэргийг нь дэмжиж ажиллах хүсэл зорилгоо илэрхийлэх гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)