Судан, Өмнөд Суданы тэмцэл ширүүсч эхэллээ

Суданы тал тосны нөөц бүхий нутаг дэвсгэрээ өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн Өмнөд Суданы талын эсрэг босч, халдлага дайралтаа үргэлжлүүлсээр байна.
Суданы тал тосны нөөц бүхий нутаг дэвсгэрээ өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн Өмнөд Суданы талын эсрэг босч, халдлага дайралтаа үргэлжлүүлсээр байна.
Өнгөрөгч долдугаар сард Суданаас тусгаарлагдсан Өмнөд Суданы цэргүүд энэ сарын эхээр газрын тосны нөөцтэй зарим газраа өөрийн хараат болгох гэж хил нэвтэрсний дараа хоорондын маргаан дэгдэж, зөрчилдөөн үүсч эхэлсэн билээ. Улмаар хүчирхийлэл даамжирч, Суданы зэвсэгт хүчнийхэн Өмнөд Суданы дээрээс агаарын цохилт өгч, дайны харанга дэлдэх дөхсөн. Өмнөд Суданы тал хариуд нь газрын маргаантай зурвас газраас өөрийн цэргүүдээ нэн даруй эргүүлэн татахаа мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт айдас хүйдэс жаахан намжаад байсан юм.
Гэвч, Суданы тал өчигдөр Өмнөд Суданы зах дэлгүүр болон хүмүүс олноороо цуглардаг газруудад халдлага үйлдэж, халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн биедээ хүнд хэлбэрийн гэмтэл авсан тухай Өмнөд Суданы цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Өмнөд Суданы тал үүнийг тусгаар улсын эсрэг дайн өдөөж буйн илрэл хэмээн үзэж байна хэмээн эсэргүүцсэн байна.
Суданы Ерөнхийлөгч Омар Хассан ал-Башир өчигдөр өөрийн цэргүүддээ хандан    мэдэгдэл хийж, Өмнөд Солонгосын талтай харилцаа тогтоож, хэлэлцээр байгуулахгүй хэмээгээд, харилцаа тогтоох шаардлага гарах аваас буу шийдэм, сум зэвсгээр дайтан харилцаж болох юм гэжээ.
Хоёр улсын хоорондын мөргөлдөөнийг ажиглагч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн өчигдөр мэдэгдэл хийж,  гэм зэмгүй, энгийн номхон ард иргэдийн аминд хүрч буй балмад үйлдлээ зогсоож, хоёр улсын хооронд үүсээд байгаа маргааныг таслан зогсоохын тулд хоёр орны удирдагчид хэлэлцээрийн ширээнд сууж, асуудлыг эв зүйгээр шийдэх зоригтой алхамыг хийх хэрэгтэй байна хэмээлээ. Өмнөд Суданыг Суданы талаас салан тусгаарлахад гол нөлөө үзүүлсэн АНУ-ын тал нөхцөл байдлыг хянан тандуулахаар өөрийн элч төлөөлөгчөө илгээгээд байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)