2030 онд дэлхий нийтээр цөлжилтөөс сална

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн нарийн бичгийн дарга Лук Накаджатай уулзлаа.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн нарийн бичгийн дарга Лук Накаджатай уулзлаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар говьд хуралдан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хэлэлцсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ нь Монголын Засгийн газар цөлжилттэй тэмцэх чин хүсэлтээ илэрхийлсэн чухал арга хэмжээ юм” гээд цөлжилттэй тэмцэх 10 жилийн хүрээнд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг Монголд зохион байгуулахыг санал болгосон байна. Ийнхүү дэлхий нийт цөлжилттэй тэмцэх 10, Биологийн олон янз байдлыг хамгаалах 10 жилийг тэмдэглэх хамтарсан арга хэмжээг 2012 онд Монголд зохион байгуулах талаар санал нэгтэй тохиролцжээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн дээд төвшний хуралдаанаар “Цөлжилт ба хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Рио+ 20 ба ногоон эдийн засаг”, “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь” гэсэн гурван асуудлаар зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад Монголын төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр БНСУ-аас дэвшүүлсэн “Чангвоны санаачлага”-ыг олон улс сайшааж, Цөлжилттэй тэмцэх 10 жилийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэх чухал арга хэмжээ болно хэмээн үзжээ. “Чангвоны санаачлага”-ыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхий нийтээрээ цөлжилтгүй болох зорилт дэвшүүлж байгаа аж.

Д.Мягмар
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)