1000 жилийн настай сакура цэцэглэлээ

Мянга гаруй жилийн настай сакура цэцгийн мод Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима мужид цэцэглэж байна.
Мянга гаруй жилийн настай сакура цэцгийн мод Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима мужид цэцэглэж байна. 13 метр өндөр тус мод нь үндэсний байгалийн үнэт өвийн өлгий гэгддэг Михарү хотод байдаг аж. Тус хот нь өнгөрсөн жилийн газар хөдлөлт цунамид нэрвэгдэж сүйдсэн уршигт Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станциас 50 км-т оршдог юм.
Өчигдөр өглөө хотын удирдлагууд интоорын модны сакура цэцэгс дэлбээлж эхэлсэн тухай мэдэгдсэн байна. Модны салбар мөчрүүд хүрхрээ мэт харагддаг учир, “Такизакура” хэмээн нэрлэж ирсэн бөгөөд өөрөөр интоорын хүрхрээ ч гэдэг байна. Хүйтэн уур амьсгалын нөлөөллөөс үүдэн, Сакура цэцэгс 10 хоногийн турш л дэлбээлдэг аж.Үзэмж төгс цэцгийн үзэсгэлэнг бишрэхээр хүмүүс тус газар олноороо цугларч байгаа гэнэ. Тэдний дунд байсан нэгэн эмэгтэй модыг харахаар үргэлж ирдэг хэмээгээд, Фүкүшима мужаа цөмийн гамшгаас үтэр түргэн ангижираасай гэж хүсч, мөнхийн залбирал үйлддэг хэмээсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Өндөр болохыг хүсвэл www.tall.mn (49.0.131.89)

    2012-05-01

    Өндөр болохыг хүсвэл wwwTALLmn -д зочлоорой 16-35 насандаа хүссэнээрээ Өндөр болох боломжтой

  • (202.179.16.166)

    2012-04-24

    wwwwwwwwwwwwwwwwwoooooooooooooooooowwwwwwwww