Ирландын ерөнхийлөгчөөр Майкл Хиггинс сонгогдлоо

Бүгд найрамдах Ирланд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Майкл Хиггинс ялж, тус улсын ес дэх Ерөнхийлөгч боллоо.Бүгд найрамдах Ирланд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Майкл Хиггинс ялж, тус улсын ес дэх Ерөнхийлөгч боллоо. Яруу найрагч тэрбээр дөрвөн үе шаттай явагдсан санал хураалтад нийт 1007104 хүний санал авч ялсан байна.

Түүний өрсөлдөгч, бие даан нэр дэвшигч Шон Галлахер 628114 хүний санал авчээ. Харин гуравдугаар шатанд “Sinn Fein” намаас нэр дэвшсэн Мартин МакГиннесс 265196, “Fine Gael” намын Гей Митчелл 136309 санал авснаар хасагджээ. Долоон нэр дэвшигч өрсөлдсөн эл сонгуулийн эхний шатанд бие даан нэр дэвшигч Дана Розмари Скаллон 51220, Мэри Дэвис 48657 хүний санал авснаар ялагдсан бол хоёр дахь шатанд бие даан нэр дэвшсэн Дэвид Норрис 113321 санал авч сонгон шалгаруулалтыг орхижээ.

М.Хиггинс одоогийн Ерөнхийлөгч Мэри Макалисыг үүрэгт ажлаа өгсний маргааш буюу ирэх сарын 11-ний “Эвлэрлийн өдөр” тангарагаа өргөнө. Парламентын гишүүнээр 25 орчим жил ажилласан М.Хиггинс энэ оны эхээр тэтгэвэртээ гарчээ. Түүний ялалтыг улстөрийн тоймчид тус улсын түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийн нэг хэмээн онцолж байна. 20 гаруй жил улстөрчөөр ажилласан М.Хиггинс 1990-ээд онд Соёлын сайдаар ажиллаж байсан байна. Тав орчим сая хүн амтай Ирланд Улсад Ерөнхийлөгч долоон жилийн хугацаатай сонгогддог бөгөөд дахин нэг удаа сонгогдох боломжтой байдаг байна.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)