Иран АНУ-ын нисгэгчгүй онгоцыг хуулбарлаж эхэллээ
- 2012-04-24
- Дэлхий
- 0
АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг тандах зорилгоор илгээсэн
тагнуулын зориулалттай нисгэгчгүй онгоцыг Ираны зэвсэгт хүчнийхэн
унагасан билээ.

“Ираны эрдэмтэд онгоцны технологийн нууцад нэвтэрсэн. Тэд хуулбарлах ажлыг эхэлсэн” гэж Тегераны албаныхан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ираны мэргэжилтнүүд АНУ-ын нисгэгчгүй онгоцтой адилхан онгоц бүтээж эхэлсэн байна.
Үүнийг АНУ хүчтэй эсэргүүцэж , техникийн алдаа гарч онгоц Ираны агаарын бүсэд нэвтэрсэн гэж мэдэгдэж байгаа ч Ираны эрх баригчид хуулбарлах шийдвэрээсээ буцахгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Тэд “АНУ Ираны агаарын бүсэд халдсандаа уучлал гуйхын оронд тагнуулын онгоцоо буцаан өгөхийг шаардлаа. Тиймээс бид онгоцыг буцаан өгөхөөс татгалзаж, хуулбарлах ажлыг эхэлсэн” гэжээ.
“UAV RQ- 170 Sentinel” хэмээх онгоцыг Ираны Хувьсгалт гвардынхан өнгөрөгч оны сүүлээр илрүүлэн унагасан юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)