Африкт асар их хэмжээний усны нөөц олдлоо
- 2012-04-24
- Дэлхий
- 0
Африк тивийн хуурай, усгүйдсэн газраас асар их хэмжээний усны нөөцийг илрүүлжээ. Шинжилгээний багийнхны таамаглаж буйгаар дэлхийн усны нөөцөөс 100 дахин их хэмжээний цэнгэг ус хуримтлагдсан байх магадлалтай байгаа аж. 

Африк тивийн хуурай, усгүйдсэн газраас асар их хэмжээний усны нөөцийг илрүүлжээ. Шинжилгээний багийнхны таамаглаж буйгаар дэлхийн усны нөөцөөс 100 дахин их хэмжээний цэнгэг ус хуримтлагдсан байх магадлалтай байгаа аж. Усны нөөцийн тодорхой байршлыг одоогоор нарийн тодорхойлоогүй байгаа юм. Африк даяар 300 сая орчим хүн усгүйдэн харангадаж байгаа. "Энэ бол маш чухал судалгаа боллоо. Африк даяар харангадаж үхэх гэж буй сая сая ядуу хvмүүст туслаж буй хэрэг. Тэднийг үхэх аюулаас, ядуурлаас ч хамгаалж байгаа гэсэн үг" хэмээн судалгааны багийн гишүүн хэлэв.
Тэдний таамаглаж буйгаар олдсон усны нөөц нь багадаа л 20-70 жилийн хэрэгцээ байгаа аж. Одоогоор нөөцийн байрлалыг нарийн тодорхойлох ажилдаа шаргуу оржээ. "Байрлалыг тогтооно гэдэг амаргүй ажил. Магадгүй усны нөөц илрүүлэхээс хэцүү байж мэднэ. Тиймээс баярлах эрт байна. Ямартай ч ажлаа шуурхай эхэлсэн" хэмээн шинжилгээний багийн ахлагч хэлжээ. Африкт цэвэр усны хомсдол газар авснаас ялангуяа хүүхдүүд зуу зуугаараа амь үрэгдэж байгаа юм.
Ундны цэвэр ус байхгүйгээс хүүхдүүд гэдэсний, ахуйн халдварт өвчин цаашлаад биеийн шингэн дутагдсанаас өвчин эмгэг байнга тусч, дархлаа сулардаг байна. Африкийн хүүхдүүдийн өвчин эмгэг тусах, нас барах явдал өдөр ирэх тусам ихэсч байгаа юм. Албаныхны мэдээлж буйгаар Африкийн хүн ам 2050 он гэхэд хоёр тэрбумд хүрэх бөгөөд усны эрэлт хэрэгцээ улам л ихэснэ гэсэн байна.
С. Саранзаяа
www.undesten.mn

Сэтгэгдэл (0)