Хятадад уурхай дэлбэрч 29 хүн амь үрэгджээ

Хятадын өмнөд нутгийн Хунань мужийн Хэнъян хотын Сиалиучонг хэмээх нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 29 уурхайчин амь үрэгдсэн байна.Хятадын өмнөд нутгийн Хунань мужийн Хэнъян хотын Сиалиучонг хэмээх нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 29 уурхайчин амь үрэгдсэн байна. Дэлбэрэлтийн дараа зургаан уурхайчин амьд үлдсэн бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Хятадын уурхай дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Ажлын талбартаа амь үрэгдсэн уурхайчдын тоогоор сүүлийн жилүүдэд Хятад бусад улсыг хол хаяжээ. Олон улсын байгууллагаас хийсэн тооцоо судалгаагаар Хятадад өдөрт зургаагаас дээш уурхайчин амь үрэгддэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Энэ судалгаанд тэмдэглэснээр өнгөрөгч 2010 онд тус улсад 2433 хүн нүүрсний уурхайд амь үрэгдсэн аж.

Харин энэ жилийн эхний 11 сарын байдлаар 2631 хүн амь эрсдээд байна. Тус улсын нүүрсний уурхайнууд аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг туйлын хангалтгүй авдаг аж. Хэдийгээр хууль бус уурхайнуудыг хаасан ч дээрх байдал ул мөргүй алга болоогүй байна. Хятадын үйлдвэрчний эвлэлийнхэн олон улсын тооцоо судалгаа, албан ёсны тоо баримтаас олон уурхайчин жил бүр амь үрэгддэг гэжээ. Уурхайн эзэд эдийн засгийн алдагдлыг хязгаарлахын тулд золгүй явдлыг дарж хэлдэг нь үүнтэй холбоотой аж. Хятадад 2002 онд 7000 орчим уурхайчин амь үрэгдсэн нь тус улсад нэг жилд амь үрэгддэг тоогоос гурав дахин их буюу дээд амжилт болж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)