Баянхонгор, Говь-Алтай аймгуудад гантай, хамар хатгах өвсгүй байсаар өвөлтэй золгож байна

А.Адъяасүрэн гишүүн Баянхонгор аймгийнхаа амьдрал нь хүнд болсон малчдад зориулсан уян хатан бодлого явуулахад нь арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар асуужээ.

Манайхны зарим нь дооглоод сүйд. Харин би бол энэ эмэгтэйгээр бахархаж байна. Өвөрхангайг төлөөлсөн хэдээсээ ийм сэтгэл гараасай гэж хүсэж байна.

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайн дийлэнх нутагт ган болсон. Хамар хатгах өвсгүй байсаар өвөлтэй золгож байна. Хадлан авъя гэхээр хадах газаргүй, оторлох гэхээр явах нутаггүй. Малчин болгон малчны зээлтэй, ахмад хэсэг нь бүгд тэтгэврийн зээлтэй. Ямаа 30 мянган төгрөг, авах хүнгүй. Махны үйлдвэрт оруулахад 5-6 кг л мах гарна. Саяны цас нэлэнхүйд нь дарчихсан, хайлаад мөстчихсөн, яваад ороход яндан тачигнасан хүйтэн салхитай зэврүүн цагаар хэдэн малаа алдах нь тодорхой болсон малчид уйлах нь халаг байна.

Малгүй болно гэдэг нь хэдэн арван мянган хүн амьжиргаагүй болж шууд нэн ядуу болно гэсэн үг. Тийм хүмүүс банкны зээлээ төлж чадахгүй, мал өөрөө барьцаа болохоор банк бас юу ч олж авч чадахгүй. Ард иргэдийн нэгээхэн хэсэг нь шууд ядуурч, банк хэдэн тэрбум төгрөгөөр хохирох эрсдэл үүсч байхад энэ асуудлыг хөндөхгүй бол УИХ-ын гишүүн байгаад яах юм.

"Мөнгөний бодлого" гэсэн үг хэрэглэснийг нь шүүмжлээд байгаа бол яриаг нь бүтэн сонсоход макро эдийн засгийн утгаар нь хэрэглээгүй байгааг л ойлгочих аугаа монетаристууд минь" гэжээ.

Altangerel Oyunsaikhan

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • жанхуу Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллараа өгчих өө. (202.131.245.69)

    2020-10-05

    Монголыг худалдаж авсан жанхуу Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллараа өгчих өө.