Ж.Мөнхсайхан, Н.Онон нар Гавьяат жүжигчин цол хүртлээ

“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, "Х-түц" продакшны Н.Онон нар өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа "Цар тахлын улмаас төрийн дээд цол, одон медаль гардуулах ажиллагаа хойшилсоор өнөөдөр алдар бүтээл, амжилтын эздэдээ цол тэмдгийг нь гардуулж байна. Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан одон, медалиудыг хөл хорио суларсан энэ үед олгож байна. Салбар салбарын гавшгайчид, хөдөлмөрийн манлайлагчид энд цугласан байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголчууд хөдөлмөр бүтээлээр дүүрэн байх болтугай" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)