Үхсэн моддыг тайрч, шинийг суулгажээ

УДБЭТ-ийн өмнөх моддыг тайрсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл хотын Захирагчийн ажлын албанаас тайлбар хийж өмхөрч муудсан, хугарах эрсдэлд ороод байсан дөрвөн ширхэг үхсэн гацуур модыг зургаан метр өндөртэй, том оврын нарс модоор сольсон гэлээ. 

Энэ намар мөн Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 1027 ширхэг, 4-6 метрийн өндөртэй том оврын шилмүүст мод тарина. 

Өнгөрсөн 2016-2019 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 9045 ширхэг нарс, 2055 ширхэг гацуур мод тарьжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)