Хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглээтэй хуванцар савыг сонгон хэрэглэнэ үү...

МХЕГ-ын даргын 01/22 дугаартай “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах айраг худалдан борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүнсний зориулалтын бус, шинжилгээ баталгаажилтгүй хуванцар савыг илрүүлэн итгэмжлэгдсэн лабораторит  шинжилгээнд хамруулаад байна.

Иргэн та: Гарал үүсэл, шинжилгээ сорилтын холбогдох бичиг баримтыг харж, сав баглаа боодлын  стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан, хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглээтэй хуванцар савыг сонгон хэрэглэж байхыг зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)