Зуун буудалт даамын ДАШТ манай оронд
- 2011-10-31
- Спорт
- 0
Монголын зуун буудалт даамны холбоо, “Чингис” зочид буудалтай хамтран
зуун буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо
зохиолоо.Монголын зуун буудалт даамны холбоо, “Чингис” зочид буудалтай хамтран зуун буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиолоо. Өчигдөр эхэлсэн эл тэмцээнд 10 гаруй орны 40 орчим тамирчин эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд манай орноос энэ оны улсын аварга, дэд мастер Б.Билэгт, хүүхдийн спортын IV наадмын аварга, спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг, Б.Чойсүрэн нар оролцож байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд энэ оны өсвөр болон залуучуудын улсын аварга, спортын мастер М.Нямжаргал, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Энхцэцэг, дэд мастер А.Дашбаяр, А.Ичинхорлоо, М.Шийрэвжамц болон зуун буудалт даамны нэгдүгээр зэрэгтэй тамирчин А.Дөлгөөн нар өрсөлдөнө.
Э.Төгс
Э.Төгс

Сэтгэгдэл (0)