Гүйлтийн тартан замын ажил дуусах шатандаа оржээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд 1.8 га талбайд олон улсын стандартыг хангасан цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг волейболын талбай, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж нээлтээ хийсэн.

Гүйлтийн тартан зам цар тахлын улмаас хил дээр саатаад байсан нь өнгөрөгч долоо хоногт талбайд бууж дэвсэлтийн ажил эхэлсэн байна. Уг ажил дуусах шатандаа орж ирэх долоо хоногт бүрэн нээхэд бэлэн болжээ. 

Улаанбаатар хотын ЗАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)